Шувуу зүүдлэх
Шувуу зүүдлэхийг ихэнх уламжлал таатай гэж үздэг. Миллер гоё өдтэй, нисэж яваа шувууг хөгжин дэвжихийн бэлгэ гэж тайлжээ. Харин шархадсан, алагдсан шувуу хэд хэдэн уламжлалд анхааруулгын утгатай.
Шувуу юу хийж байсан бэ?
Нисэж яваа шувуу
Нисэж яваа шувуу харахыг Миллер амжилт ирж, таагүй нөхцөл байдал тань арилахтай холбожээ.
Шувуу өвөрт тань орж ирсэн бол
Хятадын эртний номд шувуу нисэн ирж өвөрт тань орохыг бүх талаараа сайн бэлгэ гэж үздэг.
Шувуу барьсан бол
Миллер шувуу барихыг огт муу зүүд биш гэж үзжээ. Хятадын номд шувууг агаарт нь барьж авах нь алс холоос захидал, мэдээ ирэхийг заадаг гэжээ.
Шархадсан шувуу
Миллер шархадсан шувууг үр хүүхдийнхээ буруу алхмаас болж гуниглахтай холбосон байдаг.
Шувуу алсан бол
Шувууг буугаар буудаж алахыг Миллер ургац муу гарахын дохио гэж тайлжээ. Хятадын номд шувуу алах нь ханьдаа илүү анхаарал халамж тавихыг сануулна.
Шувуу ярьж байсан бол
Шувуу хүн шиг ярихыг сонсох нь маш нарийн ухаан шаардсан ажлыг гүйцэтгэж чадахгүйгээ хүлээн зөвшөөрөхийг заана гэж Миллер бичжээ.
Монгол ёсонд
С. Дуламын бичсэнээр монголын бөөгийн үзэлд зүүд бүр өөрийн эзэнтэй бөгөөд тэр эзэн нь шувуун дүртэй. Хүчтэй, бэлгэ сайтай шувуу сайн зүүдийг, жижиг, муу ёрын шувуу эсвэл чөтгөр муу зүүдийг авчирдаг гэж үздэг.
Холбоотой зүүд
Эх сурвалж: Монгол ёс («Зүүд шинжих монгол ёсон», «Буддын шашин дахь зүүдний тайлал», С. Дуламын «Монгол бэлгэдэл зүй»), Хятадын эртний зүүдний ном «Жоу гүний зүүдний тайлал», Г. Х. Миллерийн «Арван мянган зүүдний тайлал» (АНУ, 1901).



